ХӨВСГӨЛ: “Цаатан фестиваль-2023” эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-06 15:12:47

Хатгал /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёлыг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой Цаатан фестиваль ардын урлаг, нүүдэлчдийн соёл, спортын наадам эхэллээ.




Тус наадам нь цаатан иргэдийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилготой 19 дэх жилдээ зохион байгуулж байна.



Энэ үеэр аялагч, жуулчин иргэд Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой тэмцээн наадамд оролцох боломжтойгоороо онцлог юм.

 

Related news