ОРХОН: Улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгөөр автобуудлын барилга барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ онд Орхон аймагт улсын төсвийн
4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн зорчигч тээврийн автобуудлын барилга барьж байна. Барилгын ажлыг “Шинжүү” ХХК гүйцэтгэж байна.
Тус буудал нь гаднаа 400 м.кв талбайтай нэг дор 100-120
жижиг тэрэг, том оврын 15-20 автобус хүлээн авах хүчин чадалтай юм.
Орхон аймаг нь Булган, Дархан-Уул аймагтай хиллэдэг
бөгөөд Улаанбаатараас баруун аймаг руу зорчиход дайрч өнгөрдөг гол аймаг юм.
Иймд улсын чанартай авто замуудаа өргөсгөж дөрвөн эгнээ болгох, автобуудлынхаа
хүчин чадлыг нэмэх шаардлагатай байгаа юм.
Одоо ашиглаж буй “Барилгачдын талбай” дахь автобуудал нь
20-30 жижиг тэрэг, 3-4 том оврын автобус зогсох боломжтой юм.
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days