СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд 23.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг
нийт 205 зээлдэгчид олгожээ.
Дээрх зээлдэгчид нийт 23.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авсан байна. Тодруулбал, үр тариа, тос, тэжээл, төмсний чиглэлээр 77 ААН-д 9.1 тэрбум төгрөг, хүнсний ногоо, мөөг, жимс жимсгэний чиглэлээр 101 ААН-д 9.9 тэрбум төгрөг, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр 1 ААН-д 120 сая төгрөг, махны чиглэлийн эрчимжсэн аж ахуйн чиглэлээр нэг ААН-д 120 сая төгрөг олгожээ.
Мөн сүүний чиглэлийн эрчимжсэн
аж ахуйн чиглэлээр 2 ААН-д 35 сая төгрөг, гахайны аж ахуйн чиглэлээр 2 ААН-д 60
сая төгрөг, зөгийн аж ахуйн чиглэлээр 2 ААН-д 180 сая төгрөг, зоорийн аж ахуй
байгуулах чиглэлээр 3 ААН-д 240 сая төгрөг, газар тариалангийн техник, тоног төхөөрөмж
авах чиглэлээр 15 ААН-д 3.5 тэрбум төгрөгийг
тус тус олгоод байна.