МБХ ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа байр, машинаар мялаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын холбоо байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл ДАШТ-ээс нэг дор 4 медаль авч байсан тохиолдол байхгүй. Харин энэ жил эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 1 мөнгө, 1 хүрэл, эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөн 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан нь түүхэнд үлдэх амжилт юм.
Тиймээс МБХ-ноос ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ширэн бээлийтнүүдээ хоёр өрөө орон сууцаар, хүрэл медаль хүртсэн тамирчдаа автомашинаар мялааж, амжилтыг нь үнэлжээ.
Мөн Монголын боксын холбоо энэ ДАШТ-ээс эхлэн цаашид тив, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдынхаа бай шагналаас татвар авахгүй байх шийдвэр гаргажээ.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
6 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
15 days