СҮХБААТАР: Монгол эмэгтэй ОХУ-ын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны албан ёсны гишүүн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-06-02 13:03:22

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Монгол эмэгтэй тэр дундаа орон нутагт бизнес эрхлэгч эмэгтэй анх удаа ОХУ-ын “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо”-ны албан ёсны гишүүн боллоо. Тодруулбал, Сүхбаатар аймгийн "Баян тал" мах боловсруулах үйлдвэрийн захирал Б.Энхцэцэг "Оросын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо"-нд Монгол Улсаас элссэн анхны эмэгтэй гишүүний нэг болжээ.

 

Холбооны ээлжит уулзалт өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Эрхүү хотод болжээ. Уг хаалттай холбоо нь найман жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Энэ хугацаанд дэлхийн есөн орны 25 гаруй бүс нутгийн бизнес эрхлэгчид нэгдэж, томоохон айл болжээ. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжихээс гадна төсөл хөтөлбөр боловсруулах замаар нийгмийн эмзэг давхаргуудад хүрч ажилладгаараа онцлог аж.

Холбооноос хэрэгжүүлдэг Бизнес эрхэлэгч эмэгтэйчүүд хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, эмэгтэйчүүдийн карьерын боломжийг өргөжүүлэх зорилготой бөгөөд хөтөлбөрт жил бүр олон төрлийн төслийн уралдаанууд зохион байгуулдаг байна.

Мөнхийн хөрш том гүрэнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд нэгэн том үүд хаалга нээгдэж байна гэж би харж байгаа. Олон сая хувиар гардаг тус холбооны сэтгүүл дээр Монголын бизнес эрхлэгч бүсгүйчүүд маань гарах, гол нь бизнесээ сурталчлах маш сайхан боломж юм. UDS-платформд тун удахгүй монгол брэндүүд болон компаниуд бизнесээ нэвтрүүлж ОХУн томоохон зах зээлд UDS-н албан ёсны түншүүдээр дамжуулан хамтран ажиллаж, зар сурталчилгаа мэдээллийг цацан нэвтрүүлж өгөхөд бэлэн байгаагаа холбооны зүгээс илэрхийлсэн нь ололт байсан гэдгийг шинэ гишүүд онцолж байв.

 

Related news