ДУНДГОВЬ: 6 цэцэрлэгт тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, туршилтын багаж төхөөрөмж хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-30 08:03:11
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. 5 настай хүүхдийн хамран сургалтыг 90-ээс дээш хувьд хүргэсэн цэцэрлэгүүдэд 180 төрлийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, туршилтын багаж төхөөрөмж хүлээлгэн өгөв.

Тодруулбал, энэ хичээлийн жилд 5 настай хүүхдийн хамран сургалтыг 90-ээс дээш хувьд хүргэсэн Эрдэнэдалай сумын цэцэрлэг, Сайнцагаан сумын 1,3,4,5,8 дугаар цэцэрлэгт БШУЯ-наас хүхдийн хөдөлгөөн, эрүүл мэнд, байгаль, нийгмийн орчин, математикийн энгийн төсөөлөл, хөгжим, дүрслэх урлаг, цэцэрлэгийн гадна сургалтын орчны гээд нийт 180 ширхэг тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, туршилтын багаж төхөөрөмж нийлүүлсэн.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сургалтын чанарыг сайжруулах, тоглонгоо суралцах сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор 2022-2023 оны хүчээлийн жилд хамгийн олон хүүхэд бэлтгэл бүлэгт хамрагдаж буй 197 цэцэрлэгт бэлтгэл бүлгийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа ажээ.

Дээрх цэцэрлэгүүдийг сонгохдоо Боловсролын мэдээллийн технологийн төвийн цахим хуудас дахь мэдээллийн дагуу 5 настай хүүхдийн хамран сургалтыг 90-ээс дээш хувьд хүргэсэн байдлыг нь харгалзан сонгож, баталгаажуулжээ. 



Related news