ТӨВ: Тариалалт 33.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-26 20:30:29

Зуунмод /МОНЦАМЭ/. Энэ онд Төв аймаг 70 мянган га-д үр тариа, үүнээс 60 мянган га-д улаанбуудай, 10,2 мянган га-д төмс, 2 мянган га-д хүнсний ногоо, 33 мянган га-д малын тэжээл, 20 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр нийтдээ 135,3 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ. 


Хаврын тариалалт 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар  34 мянган  га-д үр тариа, үүнээс 32 мянган га-д улаанбуудай, 2036 га-д төмс, 413 га-д хүнсний ногоо, 203 га-д малын тэжээл, 1883 га-д тосны ургамал, нийтдээ 38,6 мянган га-д тариалалт хийснээр үр тариа 49 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 44 хувь, төмс 20 хувь, хүнсний ногоо тариалалт 21 хувьтай байна. 


Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулсан дэмжлэгийн талаар Төв аймгийн Хөдөө аж ахуйн мэргэжилтнээс тодруулбал, “Аймгийн хэмжээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 57 иргэн, аж ахуйн нэгж 2406 тн улаанбуудайн үр авсан байна. 

“Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалт”-ын зээлийн хүрээнд өнөөдрийн байдлаар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 167 иргэн, аж ахуйн нэгж 17,3 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг хүссэнээс 8 иргэний 500 саяын зээлийн хүсэлт шаардлага хангахгүй буцаасан байна. Харин 8 тэрбум 176 сая төгрөгийн зээлийг олгосон бөгөөд бусад харилцагчийн материал судалгааны шатанд явж байна” гэв. 


Related news