Г.Оргилболд дэлхийн хошой аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-25 08:45:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ӨАБНУ-ын Сан Сити хотод болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-д Монгол Улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин өрсөлдөж байгаа юм.


Тэднээс насанд хүрэгчдийн ангиллын 93 кг-ын жинд ОУХМ Г.Оргилболд өчигдөр алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болов. Г.Оргилболд энэ удаагийн тэмцээний Монголын анхны алтан медаль, багийн долоо дахь медалийг хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлж буй нь энэ.


Тэрбээр өнгөрсөн жил Казахстаны Алматы хотод болсон дэлхийн аваргад хэвтээгээс 227.5 кг-ыг өргөж түрүүлж байсан бөгөөд Өмнөд Африкт мөн л дээрх жингээ өргөж цолоо хамгааллаа.

Өмнөх өдрүүдэд Б.Үүрцайх, Б.Батсайхан, Г.Гөнтөгс, Г.Сумъяасүрэн нар мөнгө, Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртсэн билээ.


Нэмж мэдээлэхэд, Монгол Улсад пауэрлифтингийн спорт үүсэж хөгжсөний 20 жилийн ой энэ онд тохиож байна.

Related news