Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын УАШТ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нд эхэлнэ.
Монгол бөхийн өргөөнд гурван өдөр үргэлжлэх энэхүү барилдааны бүртгэлийг маргааш зохион байгуулна. Барилдаан 16, 17, 18, 19-20 гэсэн дөрвөн насны ангиллаар болох юм. Эл барилдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн харьяат тэнд сурч, амьдардаг, аймаг болон дүүргийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн, мөн бөхийн дэвжээд, нийгэмлэг клуб, биеийн тамирын сургуулиудаас тус бүр нэг төлөөлөл оролцох ажээ.
Өсвөр, залуучуудын УАШТ-ий түүхэнд улсын арсланд цолонд хүрсэн найман бөх зодоглож байжээ. Тодруулбал, улсын арслан М.Мөнгөн, Д.Азжаргал, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар зодоглож байв. 2025 оны наадмын түрүү бөх, улсын отгон арслан Э.Батмагнай үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д гурван удаа түрүүлж байв. Харин улсын арслан Х.Мөнхбаатар мөнгө, Д.Азжаргал мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Мөн улсын арслан М.Мөнгөн 1969 онд түрүүлж байжээ.
Түүнчлэн аварга цолтой найман бөх
улсын аваргад оролцож байсан байна.
Ulaanbaatar