ХӨВСГӨЛ: Мөрөн хотыг 10 мянган цэцгээр гоёно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-24 14:53:35

Мөрөн /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс Мөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайг энэ зун 10 мянган цэцгээр гоёно. Нийт 2630 м.кв талбайд 10.000 цэцэг суулгах бөгөөд өвлийн хүлэмжид цэцгийн үрсэлгээг 3 дугаар сараас эхлэн хийсэн байна. Энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй хүйтэн байгаа учраас үрсэлгээг 6 дугаар сар гаргаж суулгахаар төлөвлөж байгаа аж. 


Хот тохижилт үйлчилгээний төвөөс иргэдэд болон гадаад, дотоодын зочдод өнгө үзэмжтэй, ая тухтай орчин бүрдүүлэхээр сүүлийн жилүүдэд нийтийн эзэмшлийн талбайг тохижуулан цэцэгжүүлж байна. 2017 онд Мөрөн сумын хэмжээнд 8000 цэцэг үрслүүлж чимснээс хойш жил бүр цэцэгжүүлдэг болжээ. Энэ жилийн хувьд цэцгийн нэр төрөл, тоог олшруулан гоёхоор үрслүүлж, эхний цэцгүүдийг 6 дугаар сарын эхээр талбайд суулгах ажээ.

 

Related news