Улаанбаатар-Өндөрхаан-Баруун-Уртын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-05-19 16:46:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын таагүй байдлаас болж орон нутгийн зарим төв замаар зорчихгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ болон ТЦА анхааруулав.


Үүнд, Улаанбаатар-Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн автозам орж байна. Өнөөдрийн буюу тавдугаар сарын 19-ний 15 цагийн байдлаар дээрх чиглэлд цасан болон шороон шуургатай, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Тиймээс холын замд гарахгүй байхыг анхааруулж байна. Цасан шуурганы улмаас дээрх чиглэлд:

  • 176 км-334 км замын хооронд 2 см-6см орчим зузаан цастай,
  • 218 км-225 км-ын хоорондох замд 30см-40см зузаан цас хунгарласан байдалтай байна.

Цаг уурын байгууллагаас мэдээлж буйгаар өнөөдөр буюу 19-нд Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Related news