ОРХОН: БНХАУ-д 10 сувилагч мэргэжил дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-12 13:17:55
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн 10 сувилагч, тусгай мэргэжилтэн БНХАУ-ын Ордос хотод туршлага судлах эрхийн бичгээр шагнууллаа. Үүнийг “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн баярын хурлын үеэр аймгийн Засаг дарга С.Батжаргал гардуулж өглөө.

Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт 180 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнд 600 орчим сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажилладаг. Сувилагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас “Эмч” хөтөлбөр хэрэгждэг бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд дээрх 10 сувилагчийг БНХАУ руу явуулж байгаа нь энэ юм.

Орхон аймагт ойрын хоёр жилийн хугацаанд сувилагчийн дутагдалд орох тул аймгийн ЭМГ-аас АШУҮИС-ийн төгсөх ангийн оюутнуудыг орон нутагтаа урьж байна. 

Related news