ОРХОН: Эхний улиралд уул, уурхайн салбар улсын төсөвт 1.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-05 16:11:19
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөгийн Хангайн бүсийн чуулган үргэлжилж байна.

Чуулганы үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал “Цар тахлын дараах уул уурхайн нөхцөл байдал” сэдвээр илтгэл танилцууллаа. Илтгэлд, “Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24.7 хувь буюу 12.9 их наяд төгрөгийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж улсын төсөвт төвлөрүүлж байна. Нийт экспортын 92 хувийг уул уурхайн салбар дангаараа хангаж байна. 2023 оны эхний улирлын байдлаар уул уурхайн салбар улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Хоёр жил үргэлжилсэн цар тахал уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлж экспортлох ашигт малтмалын биет хэмжээ буурсан ч ашигт малтмалын зах зээлийн үнэлгээ өссөн учраас олсон орлогын хэмжээ буураагүй” гэдгийг илтгэлдээ онцоллоо.

Хариуцлагатай уул уурхай өдөрлөгт Улаанбаатар хот, Орхон, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагт хайгуул, олборлолтын үй ажиллагаа явуулж буй компани, тухайн аймгуудын төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, иргэдээс бүрдсэн 400 гаруй хүн оролцож байна.

Related news