Өр ихтэй орон нутгийн өмчит компаниудыг татан буулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-07 19:54:13

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчит "Хөвсгөл Ус Чандмань", "УСНААК", "Хөвсгөл Дулаан ХХК"-иудын үйл ажиллагаа доголдож сүүийн жилүүдэд алдагдалтай ажиллах болсон бөгөөд дээрх 3 компанийн нийт өр 2 тэрбум гаруй төгрөг болсон учраас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит  хуралдаанаар татан буулгах шийдвэр гаргалаа.

Цаашид үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, удирдлагын шинэ баг бүрэлдэхүүнээр удирдуулах, үргүй зардлыг танах зорилгоор дээрх 3 компанийг нэгтгэн "Хөвсгөл-Ус суваг" ХХК-ийг шинээр байгуулахаар боллоо. Дээрх 3 компанид нийт 221 иргэн ажиллаж байсан бөгөөд шинээр байгуулах "Хөвсгөл-Ус суваг" компанид 169 иргэнийг буцаан ажилд авч ажилгүй үлдэж байгаа 53  иргэнд хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэмжийг олгоно гэдгийг хэлж байлаа.   

Б.Гантуяа   

Related news