ХӨВСГӨЛ: Төл бойжилт 98,4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-17 10:34:58

Мөрөн  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ хавар 2217713 толгой хээлтэгч мал төллөхөөс нийт 300307 толгой хээлтэгч төллөж, мал төллөлт 94.5 хувьтай, төл бойжилт 98.4 хувьтай байна.  

Цаг агаар хүйтэн салхи шуургатай байгаа учраас төллөсөн эх мал жилбэ муутай байна гэдгийг малчид хэлж байна.

Зарим нутгаар цас ихтэй хаваржилт хүндэрсний улмаас малын хорогдол ялангуяа нэг настай мал ихээхэн хорогдож байна. Он гарсаар аймгийн хэмжээнд 29959 толгой том мал хорогдсон. Үүнээс адуу 1267, үхэр 2950, хонь 12643, ямаа 13099 мал хорогдож, оны эхний нийт малаас 0.48 хувь нь хорогдоод байгаа ажээ.



Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 17 сумаас 838 өрхийн 356,9 мянган толгой мал отроор хаваржихаас гадна аймгийн нутагт 4 сумын 11 өрхийн 3,4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 14 сумын 189 өрхийн 148,9 мянган толгой мал, хилийн зурвас нутагт 5 сумын 177 өрхийн 48,8 мянган толгой мал хаваржиж байна.

 

Related news