ХӨВСГӨЛ: Есөн сум түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-14 14:52:18

Мөрөн  /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Ус цаг уурын өртөө харуулуудын мэдээгээр тус аймгийн Эрдэнэбулган, Тариалан, Мөрөн, Жаргалант, Алаг-Эрдэнэ, Галт, Тосонцэнгэл, Түнэл, Чандмань-Өндөр гэсэн 9 суманд хуурайшилт нэмэгдэж түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд хүрсэн байна.



Тус аймгийн хэмжээнд маргааш ихэнх нутгаар  8-13 м/с салхитай үе үе 18-20 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймээс иргэдийг ой хээрт явахдаа түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хөвсгөл аймагт он гарсаар Чандмань-Өндөр, Түнэл, Алаг-Эрдэнэ гэсэн 3 суманд ой хээрийн түймэр, обьектын гал түймрийн 34 тохиолдол бүртгэгдсэний 17 нь Мөрөн суманд бүртгэгджээ.

 

 

Related news