ДУНДГОВЬ: Нэг кг хонины мах 11000 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-13 11:48:48
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээгээр ихэнх гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тус аймагт нэмэгдсэн байна. Тодруулбал, нэг кг I гурил 2450, элсэн чихэр 3480, үнээний сүү 4000, цагаан будаа 3700,хонины мах 11000, ямааны мах 10000, үхрийн мах 15000 төгрөгийн үнэтэй байгаа ба өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад I гурил 720 төгрөг, хонь, ямааны мах 500-1000, элсэн чихэр 150, үнээний сүү 500, цагаан будаа 400 орчим төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Нэг литр АИ-92 шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өөрчлөгдөөгүй бол АИ-80 шатахууны үнэ 30, дизель түлшний үнэ 810 төгрөгөөр нэмэгдэж, 4 дугаар сарын 10-ны байдлаар АИ-80 шатахуун 2510, АИ-92 шатахуун 2530, дизель түлш 3980 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Харин ноолуур өнгөрсөн оны 4 дүгээр сарын эхээр 145000 төгрөгөөр худалдаж байсан бол одоо 120000 төгрөг байна. Зах зээл дээр махны үнэ 2022 оны 12 дугаар сарынхтай харьцуулахад 3500 төгрөгөөр нэмэгджээ.

Задгай сүүний нийлүүлэлт бага байгаа тул хэрэглэгчид ихэвчлэн дэлгүүрээс нэг литрийн савлагаатай үйлдвэрийн сүүг 6500 төгрөгөөр худалдан авч байна. 

Related news