ДОРНОГОВЬ: Аймгийн Сонгуулийн хороо байгуулахаар шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-31 08:43:27

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн гуравдугаар сарын 22-нд болсон хурлаар аймгийн Сонгуулийн хороог байгуулахаар шийдвэрлэв.

Айраг болон Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нас барж бүрэн эрх нь дуусгавар болсон тул дээрх суманд нөхөн сонгууль зарлан явуулах шаардлагаар аймгийн Сонгуулийн хороог дарга, Нарийн бичгийн дарга болон таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулийн дагуу энэ оны зургаадугаар сарын 18-нд нөхөн сонгууль зохион байгуулахаар шийдвэрлэжээ.   

Related news