"Их-20"-ийн удирдагчид дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих арга замыг хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-09-05 09:43:12

ХАНЖОУ. /Kyodo/. Аж үйлдвэржсэн болон хөгжиж буй улсуудын “Их-20” бүлгийн гишүүн орнуудын удирдагчид дэлхийн эдийн засгийн хөгжлийн стратегийг хэлэлцэж байна.

“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт ням гарагт Хятадын Ханжоу хотод эхэлсэн юм.

Аж үйлдвэржсэн улсуудын явуулж буй өөр хоорондоо ялгаатай мөнгөний бодлого, Их Британийн Европын Холбооноос гарах шийдвэр болон дэлхий даяар болж байгаа террорист халдлага зэргээс үүдсэн эрсдэлүүдийг шийдвэрлэх хэрэгтэй байна  гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ цохон тэмдэглэжээ.

Уулзалтын эхний өдөр, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгө, санхүүгийн арга хэмжээ авч, бүтцийн шинэчлэлт хэрэгжүүлэхээр оролцогчид тохиролцсон байна.

Г.Доржханд

 

Related news