ХОВД: 400 гаруй иргэн үндэсний цахим гадаад паспорттой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-28 15:24:35

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт он гарсаар 4000 гаруй иргэн гадаад паспорт шинээр захиалж авсан байна. Үүний 400 гаруй нь үндэсний энгийн цахим гадаад паспорт захиалжээ.

Орон нутгийн иргэд үндэсний цахим гадаад паспортыг чухалчилж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. Мэргэжлийн байгууллагын зүгээс иргэдэд зориулан цахим паспортыг хэрхэн захиалах талаар тогтмол мэдээлэл, зөвлөгөө түгээж буй.

Мөн хөдөөгийн иргэдэд тоон гарын үсэг олгох ажлыг эрчимжүүлжээ. Ховд аймгийн хэмжээнд нийт 59195 иргэнд тоон гарын үсэг олгох ёстой. Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон энэ онд дээрх ажлыг 80 хувьд хүргэхээр төлөвлөсөн аж. Өнөөдрийн байдлаар 18571 иргэн тоон гарын үсэг авчээ.

 

 

 

Related news