ДОРНОГОВЬ: Жилд 1100-1200 орчим эх төрдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-20 13:55:21

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх төрөх тасагт жилд дунджаар 1100-1200 орчим эх төрдөг ба үүний 250 нь кесар хагалгаагаар төрдөг аж.

Төрөх эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрдөг байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон 50 ортой төрөх эмнэлэг эмэгтэйчүүдийг эх барьж авахаас гадна тэднийг хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлж, мэс засал хийх, амрах эхчүүдийн орыг нэмж, халдвар үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж ажиллах тал дээр анхаарч байгаа талаар аймгийн эмнэлгээс мэдээлэв.

Тус эмнэлэг найман эх барихын эмчтэй, 16 эх баригчтай ажиллаж байгаа байна.

Related news