Айваз Оморканов, Харалд Спрингфелд нарыг “Олимпын алдар” одонгоор шагнажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/: Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд болж буй Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2023-3-17/ өндөрлөнө.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий IV дивизионы тоглолтуудыг энэ сарын 23-26-нд "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд зохион байгуулах юм. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Монгол Улсад эдгээр тэмцээнийг зохион байгуулахаар ирсэн Олон улсын хоккейн холбооны дэд ерөнхийлөгч Айваз Оморкановыг "Олимпик хаус"-т хүлээн авч уулзсан байна.
Хоккейн спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэх
үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн ноён Айваз Оморканов, Харалд Спрингфелд
нарыг “Олимпын алдар” одонгоор шагнасныг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч
Ч.Наранбаатар энэ үеэр гардуулан өгсөн байна.