Хадлан бэлтгэл, ногоо хураах ид үед цаг агаар тааламжтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-02 11:35:33

Энэ оны 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан, харин орох хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орно гэж Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв мэдээллээ. 

Өнгөрсөн  8 дугаар сарын  дунд үеэс ихэнх сумдын нутгаар ургамлын ургалт гүйцэж , хагдарч эхэлсэн бөгөөд ургамлын дундаж өндөр 3-10 см орчим байна.

Ургамлын ургалтын байдлыг авч үзвэл  тус аймгийн  Зэрэг, Чандмань, Дөргөн, Мянгад, Манхан сумын нутгаар дунд зэрэг, бусад сумуудын нутгаар  зуншлага сайн байна.

Хадлан бэлтгэх, мал оторлох, сүү цагаан идээ боловсруулах зэрэг мал аж ахуйн үйлдвэрлэл ид ажил үргэлжлэн  явагдаж байгаа энэ цаг үед цаг агаар таатай сайхан байна.

Түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо хураах, орой ургацын ногоог услах, ажил ид  явагдаж байгаа энэ үед   бороо хургүй, нар хур тэгширсэн өдрүүд ээлжилж байна.

А.Бямбасүрэн

 

Related news