СӨБ - д 4167 хүүхэд хамрагдах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-01 20:56:01

Булган аймгийн хэмжээнд 22 цэцэрлэг өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. 2016-2017 оны хичээлийн жилд нийт 2555 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа ажээ.

Хамрагдах ёстой хүүхдийн тоо 4167 юм байна. Өнөөдөр 4 дэхь өдөр болохоор ч тэр үү анги дүүргэлт ихэнх нь 50 орчим хувьтай байгааг холбогдох албаны мэргэжилтэн мэдээллээ. Булган аймгийн Тэшиг сумын хилийн заставт 2 гэр цэцэрлэг, Хутаг - Өндөр суманд 2, Гурванбулаг суманд 1 гэр цэцэрлэг ажиллаж байна.

СӨБ-ын хүүхдийн хоолны мөнгө болоод бусад зардлууд дээр одоогоор ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна.

П.Батням

Related news