Хэнтий аймгийн хэмжээнд 6400 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-01 15:55:48

Хэнтий аймгийн хэмжээнд 2016-2017 оны шинэ хичээлийн жилд 6400 орчим хүүхэд СӨБ буюу цэцэрлэгт сурч хүмүүжих бөгөөд нэгдүгээр ангид шинээр 1600 орчим хүүхэд суралцана.

Энэ хичээлийн жилд бага дунд ангийн хичээлийн цөм хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих бөгөөд тус хөтөлбөрийн зорилт үр дүн нь хүүхэд бүрийг сонирхсон зүйлээ сонгож хийдэг, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даан өөрөө өөртөө үйлчилдэг, хийж буй зүйлдээ бүтээлчээр ханддаг зэрэг чадварт суралцан, хөгжих боломжийг олгох аж.

Аймгийн хэмжээнд 18 сум, 4 тосгоны болон төвийн бүх сургууль, цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч, мэргэжилтнүүд цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ ханган ажилдаа ханцуй шамлан орлоо.

Өнгөрсөн жил 26 Ерөнхий боловсролын сургуульд 13726 суралцагч суралцсан байна. Үүнээс 1616 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news