Баярын өдрүүдэд ослын 33 дуудлага бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 21-23-нд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан нэг иргэн, утаажилтын бүсээс 49, нийт 50 иргэнийг авран хамгаалсан байна.
Харин зам, тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг хүн гэмтэж бэртжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days