Сайд Л.Пүрэвсүрэн Кубын Гадаад хэргийн сайдтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭГадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Куба Улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилла-тай 10 дугаар сарын 1-ний өдөр уулзав.
Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар эртний уламжлалт сайн харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо хуваалцахын зэрэгцээ АНУ-Кубын харилцаа сэргэж байгаа үйл явцын талаар мэдээлэл солилцов.
Кубын хувьд шинэ эрин үе нээгдэж байгаа энэ үед газар зүйн алслалаас үл хамааран Куб-Монголын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн чухлыг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, боломжуудыг эрэлхийлэхээр тогтов.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                     
                    
Comments