ХЭНТИЙ: Музейн сан хөмрөгт Жадамба буюу Найман мянгат судар хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-02-16 09:46:53
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн музейн сан хөмрөгт Жадамба буюу Найман мянгат судрыг хүндэтгэн залсан байдаг. Тодруулбал, тус музейд нагтан хар цаасан дээр төвөд болон уйгаржин монгол бичгээр бичсэн хоёр судар хадгалагддаг байна.

Судрын нүүрэн тал Жанрайсэг бурхны дүртэй ба судрын ард дөрвөн махранзыг дүрсэлжээ. Махранз нь дөрвөн зүгийг хамгаалахаас гадна төрөх, өвдөх, үхэх, өтлөх гэсэн зовлонгоос хамгаалдаг байна. Уйгаржин монголоор бичигдсэн жадамба судар 281 хуудас, төөвдөөр бичсэн жадамба судар нь 339 хуудастай аж.

Монголчууд эрт дээр үеэс өрх гэрийн шүтээн болгон шүтэж, муу муухайг хөөх, насны хэрэг бүтээх, өлзий буян горилон үдшийн бүрийгээр Жадамба судартайгаа гэр орноо тойрон горойлдог байв. Жадамба судар нь Ганжуурын эхний боть тул түүнийг айл бүр хүндэтгэн дээр нь ном залалгүй тахидаг уламжлалтай.


Related news