ХӨВСГӨЛ: Цэцэрлэг суманд цагаан зудын нөхцөл бүрджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ихэнх нутгаар цастай байна.
Цасны дундаж зузаан өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Дархадын хотгор, Хатгал, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Цэцэрлэг сумын нутгаар 10-20 см, нягт нь 0,11-0,28гр/см3, Ханх, Эрдэнэбулган, Тариалан сумын нутгаар 6-9см, нягт нь 0,12-0,14гр/см3, бусад нутгаар 1-5см, гуу жалга, хунгарласан газартаа 15-31 см зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар
тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэгт суманд нягтарч
хатуурсан зузаан цастай байгаагийн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн гэж үзсэн байна. Харин Алаг-Эрдэнэ, Хатгал,
Цагаан-Үүр сумын нутагт зузаан цастай, цагаанаар зудархуу
байдалтай байгаа аж.