Мандалговьд нэг кг махны үнэ 3000- 3500 төгрөг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 13:53:17

Өнөөдрийн байдлаар Мандалговь хотод махны үнэ сүүлийн хэдэн жилийнхтэй харьцуулшгүй хямд болсон байна.

Хүнсний захад ченжүүдийн худалдаалж байгаа хонины нэг кг мах 4500, ямааных 4000 төгрөгийн үнэтэй байгаа бол хүнсний захын гадна малчдын худалдаалж байгаа мах үүнээс 1000 төгрөгөөр хямд байна. Ингээд тооцоход дундаж хэмжээтэй хонины гулууз 80- 90 мянган төгрөгт багтаж байгаа бөгөөд урьд нь махны үнэ хамгийн хямддаа дээрхээс 1500- 2000 төгрөгөөр илүү байсан.

500 мянган төгрөгийн хэрэгцээ гарсан малчин 4 хонь нядалж ирээд худалдчихдаг байсан бол одоо 6- 7 хонь нядлах хэрэгтэй болж байгааг ярилаа. Малын өвс, тэжээл татаж, өвөлжилтийн бэлтгэл хангах, оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөр, банкны зээл төлөх ид цагаар махны үнэ унасан нь малчдын амьдралд хүнд тусч байгааг хүнсний захын гадна мах худалдаалж байгаа малчид хэлж байна.

Дундговь Т. Отгонтуяа

Related news
Comments