ОРХОН: Жендерийн мэдрэмжтэй манлайлагчдыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-19 13:22:30
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо хамтран КОЙКА олон улсын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг шалгарууллаа.

Нийслэл, 9 дүүрэг, 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын төлөөлөгч тус бүрээс жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч тодруулах үйл ажиллагааг МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судлаачдын баг гүйцэтгэсэн байна. 
Тус үйл ажиллагааны нээлтэд ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судалгааны зохицуулагч П.Түмэнцэцэг болон сонгон шалгаруулалтаар шалгарсан жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч нар оролцлоо.

“Улс төрийн хүрээн дэх Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ын шилдгээр Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Эрдэнэбат шалгарсан байна.

“Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг тодруулснаар жендэрийн эрх тэгш байдалд эрэгтэйчүүдийн дуу хоолой, санаачилгыг нэмэгдүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, орон нутагтаа жендэрийн асуудлаар төлөвлөгөө гаргаж, манлайлж ажиллах боломжийг нээх зорилготой юм. 

Related news