Монгол-Франц хэлний толь бичгийн ажлын явцыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-01-18 16:39:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү Угсаатны зүйч, нэрт монголч эрдэмтэн EPHE буюу Ахисан түвшний судалгааны их сургуулийн профессор хатагтай Роберт Амаёоныг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар монголч эрдэмтэн шинээр эмхэтгэн гаргаж буй Монгол-Франц хэлний толь бичгийн ажлын явц, “Дүсгийн толгой боть бэлэн болсныг танилцуулав.

 

Энэхүү толь бичгийн ажилд монголын талаас академич Ц.Төмөртогоо, доктор профессор С.Дулам нарын хэл шинжлэлийн нэртэй эрдэмтдээс гадна франц, монголын залуу судлаачид оролцож байгаа юм. Түүнчлэн профессор Роберт Амаёонтой хамтран утга зохиолын орчуулагч, хэл шинжээч, Улаанбаатар хотноо олон жил ажиллаж буй санваартан Пьер Палуссьер толь бүтээх ажилд францын талаас оролцон ажиллаж буй аж.

 

Монгол-Франц хэлний толь бичиг том бага хэмжээгээр олонтаа гарч байсан ч энэ удаагийнх шиг дэлгэрэнгүй нарийвчилсан судалгаа, жишээ эх сурвалж бүхий олон ботиор хэвлэгдэж байгаагүй бөгөөд хэл шинжлэлийн онцгой шилдэг бүтээл болж байгааг Элчин сайд У.Нямхүү онцлон талархав.

 

Толь бичгийг бүтээхэд XIX зууны эхэн үеийн нэрт монголч эрдэмтэн, өрнийн монгол судлалыг үндэслэгчдийн нэг Осип КовалевскийнФранц-Монголболон Я.ЦэвэлийнМонгол хэлний тайлбар толь”, А.ЛувсандэндэвийнОрос-МонголЖак Легран, Ц.Сүхбаатар нарынФранц-Монголзэрэг олон толь бичиг, судалгааны ажлыг эх сурвалжаар ашиглан ажиллаж байгаа аж гэж Парис дахь Монгол Улсын ЭСЯ мэдээлэв.

 


Related news