Дадалын хилчид аврагч усчны сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-30 14:34:59

Хэнтий аймгийн Дадал сумын  Хилийн 0287 дугаар анги, аймгийн Онцгой байдлын газартай 2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу “Аврагч усчин” бэлтгэх сургалтыг 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Сургалтад 0287 дугаар ангиас 30 албан хаагч, Дадал сумын тамгын газрын 15 иргэн, Онон-балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 10 иргэн нийт 55 хүн хамрагдав.

Уг сургалтаар мэлхий сэлэлт, усны мотоцикль, моторт завь, гүний шумбах хэрэгсэлийг хэрхэн ашиглах, эмнэлгийн анхан шатны туслаж үзүүлэх талаар онол, дадлагыг хослуулан явуулснаараа хилчид болон ард иргэдэд үер усны аюулаас хэрхэн хүний амь нас аврах талаар анхан шатны мэдлэг олгосон онцлогтой сургалт болсон аж.

Цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлж, олон төрлийн сургалтыг хамтран зохион байгуулахаар тохиролцон төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news