ХӨВСГӨЛ: Рэнчинлхүмбэ сумын нутагт 3 удаа газар хөдлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
ХӨВСГӨЛ /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд амралтын өдрүүдэд 3 удаа газар хөдлөв.
Тодруулбал өнөөдөр өглөөний 6 цаг 25 минутад Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 23 километрийн зайд 3,6 магнитуд, энэ сарын 15-нд сумын төвөөс зүүн зүгт 31 километрийн зайд 4,2 магнитуд, энэ сарын 14-нд тус сумаас зүүн урд зүгт 15 километрийн зайд 4,9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Энэ үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн
боловч ямар нэгэн хохирол учраагүй байна.