Есөн сараас хачигийн эсрэг вакцин хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-29 22:39:00

Булган аймгийн Бугат сумаас он гарсаар 12 хүн хачигт хазуулаад байгаа. 2 нь амь насаа алдаж үлдсэн нь хүнд хөнгөн гэмтэж өнгөрсөн. Эрүүл мэндийн газраас 9 сар гармагц шаардлагатай иргэдийг хачигт энцефалатын вакцинд хамруулахаар төлөвлөөд байна.

Эхний ээлжинд Бугат сумын иргэдийг бүрэн, бусад сумдаас ой хээрээр ажил хийдэг, жимсчид, байгаль хамгаалагчид, малын эмч зэрэг шаардлагатай хүмүүсийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулна. Энэ тарилга нь эхний удаа хийгдсэнээсээ сарын дараа дахин нэг,  мөн 6 сарын дараа 3 дахиа хийлгэж байж насан туршийн дархлаа тогтох юм байна. Иргэд хүсэлтээрээ хийлгэх бол хувиасаа вакцин авах байх, одоогоор улсаас хэдэн төгрөгийн вакцин олгох зэрэг нь одоогоор тогтоогдоогүй байна гэсэн мэдээллийг аймгийн ЭМГ-ын дарга Г.Нарантуяа мэдээллээ.

                                                 П.Батням

Related news