Макао, Хонконгоос БНСУ-д ирж буй зорчигчдоос "COVID-19"-ийн шинжилгээний сөрөг хариу шаардана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. Макао, Хонконгоос БНСУ-д ирж буй зорчигчдоос "COVID-19"-ийн шинжилгээний сөрөг хариу шаардах болсныг "Yonhap" агентлаг мэдээлэв.
БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн (KDCA) шийдвэрээр энэ бямба гаргаас Макао, Хонконгийн иргэд онгоцонд суухын өмнө короновирусний "PCR" шинжилгээ нь сөрөг гарсныг нотолсон гэрчилгээг үзүүлэх шаардлагатай болжээ.
БНСУ-ын эрх баригчид Хятадаас ирж буй хүмүүсээс "COVID-19"-ийн шинжилгээний сөрөг хариуг заавал үзүүлэх шаардлагыг даваа гаргаас тавьж эхэлжээ. Харин пүрэв гаргаас эхлэн Хятадын иргэд БНСУ-д ирэхээсээ өмнө 48 цагийн дотор "PCR" шинжилгээ хийлгэсэн байх, эсвэл 24 цагийн дотор эсрэг төрөгч илрүүлэх шинжилгээ өгсөн байх ёстой.
Омикроны шинэ дэд хувилбар тархах эрсдэлтэй байгаатай холбоотойгоор БНСУ-д урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлж эхэлжээ. Сүүлийн үед дэлхий даяар хурдацтай тархаж буй омикроны "XBB 1.5" хувилбартай холбоотой нөхцөл байдлыг Сөүл ажиглаж байна.
“KDCA”-ийн мэдээлснээр омикроны "XBB 1.5" хувилбарын анхны тохиолдол тус улсад 12 дугаар сарын 8-нд илэрсэн бол одоогийн байдлаар нийт 13 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.