Хятадын иргэдийг залилсан “криптовалютын хатан хаан”-д хорих ял оноов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /BBC/. Хятадын иргэдийг хууран мэхэлж, улмаар луйвардаж авсан мөнгөөрөө криптовалют худалдан авсан эмэгтэйд Их Британийн шүүхээс 11 жил 8 сар хорих ял оноожээ. Түүний худалдаж авсан криптовалют олон тэрбум фунт стерлингээр үнэлэгдэж байгаа аж.
Түүний “хамгийн том зорилго” нь Хорват, Сербийн хил дээр орших, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй жижиг улс болох Либерландын “хаан хатан” болох явдал байсан гэж мөрдөн байцаагчид мэдэгдсэн байна.
Хятадын иргэд луйвардуулсан мөнгөнийхөө талыг ч болов буцаан авна гэж найдаж буйгаа Британийн байгууллагуудаар дамжуулан илэрхийлжээ.
Ulaanbaatar