“Хүний төлөө-Зөв тус” аян энэ сарыг дуустал үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 12:48:51

Орхон аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс хамтран  “Хүний төлөө-Зөв тус” сарын аян зарлалаа.

Аяны нээлтийн үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн ажлын онцлогийг тусгасан хамгаалах хэрэгслийн үзэсгэлэн гаргав. Мөн Мэргэжлийн хяналтын газар, ҮЭХолбоо, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын өнөөгийн байдал, зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал, холбогдох хууль дүрмийг хангах зорилгоор илтгэл тавьсан юм.

“Хүний төлөө-Зөв тус” энэ сарын 31-нийг хүртэл аймгийн хэмжээнд хэрэгжинэ. Аяны хүрээнд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэд даатгуулагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад олон талт арга хэмжээ зохион байгуулна.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Related news
Comments