Хэрлэн сумын яслийн насны 550 гаруй хүүхдээс 12,7 хувь нь хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-29 14:21:54

Хэнтий аймгийн Хэрлэн сумын хэмжээнд албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг 8 цэцэрлэг, 1 ясли байгаа бөгөөд Боловсрол Соёлын газрын судалгаагаар яслид хамрагдах ёстой 550 гаруй хүүхдийн  12,7 хувь нь л хамрагдаад байгаа аж.

Мөн нэг цэцэрлэг дээр хүүхдийн тоо хэтэрвэл харъяалал харгалзахгүй өөр цэцэрлэгт хамруулах боломжийг аймгийн БСГ-ын даргын албан даалгавараар шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалгүй үлдэх хүүхэд гэж байхгүй гэдгийг албаныхан онцолж байгаа юм.

Тэр болгон хүүхдээ хувийн яслид өгдөг амжиргааны төвшин, чанар чансаатай айл өрх ховор учраас цэцэрлэгт яслийн бүлэг нэмэх, цаашлаад шинэ ясли барих талаар боловсролын бодлого барьдаг хүмүүс бодолцож, яаралтай шийдвэрлэхийг эцэг эхчүүд хэллээ.

Энэ жилийн хувьд шинээр элсэн орж байгаа 2-3 настай хүүхдүүд өмнөх жилийг бодвол нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news