ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт хориглох тэмдэг байршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-20 13:12:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл жигд бус, гүйцэд тогтоогүй байгаа тул өөрийн болон бусдын амь, эд хөрөнгийг эрсдэлд оруулж зорчихгүй байхыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна. Иймээс хориглосон тэмдэг анхааруулгыг иргэдийн зорчдог газруудад байршууллаа.


Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд зорчих хөдөлгөөн нэмэгддэг. Иймээс иргэдийг баталгаат зам болох Сантын даваагаар зорчихыг зөвлөж байна.


Өнөөдрийн байдлаар Тэнгис Шишгэдийн голоос бусад гол мөрөн зөвхөн өнгөн хэсэгтээ хөлдөж, мөс нимгэн байгаа тул иргэд зам товчлох гэж эрсдэлд өртөхгүй байхыг анхааруулж байлаа.

 

Related news