БНСУ-ын Ерөнхийлөгч ОУАЭХА-ийн тэргүүнтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-12-16 12:56:37

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросситой пүрэв гарагт уулзаж, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр тэргүүтэй бусад асуудлаар санал бодлоо солилцжээ.


Уулзалтын үеэр Юн Сок Ёл БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлээд, Пёньяны цөмийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, шалгалтыг бэхжүүлэх замаар тус улсыг цөмийн зэвсгээс ангижруулахад хувь нэмрээ оруулахыг хүссэн байна.


Үүний хариуд Р.Гросси ОУАЭХА БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоон, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхийн төлөө бүхий л хүчин чадлаа дайчлах болно гэж мэдэгджээ.


ОУАЭХА-ийн тэргүүн Сөүлийн засаг захиргааны төлөөлөгчидтэй БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, "Фүкүшима" атомын цахилгаан станцын цацраг идэвхт усыг далайд асгах Японы төлөвлөгөө зэрэг өргөн хүрээний асуудлаар хэлэлцэхээр лхагва гарагт БНСУ-д хүрэлцэн ирсэн юм. 

Related news