АРХАНГАЙ: Малчдын түвшинд хадлан бэлтгэлийг 91,3 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-23 12:06:28

Архангай /МОНЦАМЭ/. Малчдын түвшинд 80 мянган тн байгалийн хадлан, 1300 тн гар бэлтгэхээс 11 дүгээр сарын 12-ны байдлаар 69.3 мянган тн өвс, 900 тн ногоон тэжээл, 1675 тн үйлдвэрийн тэжээл болон гар тэжээл, 7 тн дарш, ногооны хаягдал, 3855 тн хужир, шүү бэлтгэн хадлан бэлтгэлийг 91,3 хувьтай хангаад байна.


Харин аймаг, сумын аюулгүйн нөөцөд 1670 тн өвс, 620 тн гар тэжээл бэлтгэхээс сумын нөөцөд өнжмөл өвс 755.8 тн, шинэ өвс 222 тн буюу нийт 977.8 тн, 386.5 тн тэжээл бэлтгэснээс өнжмөл тэжээл 285.3 тн, шинээр авсан 101.3 тн тэжээл сумдын нөөцөд байна. Аймгийн аюулгүй нөөцөд 2021 онд ногоон тэжээл 13.3 мянган боодол, хивэг 25тн, хорголжин 22.8 тн, хужир шүү 7,2 тн бэлтгэсэн ба энэ онд аймгийн аюулгүйн нөөцөд өвс тэжээл нэмж бэлтгээгүй. Аймгийн аюулгүй нөөц бэлтгэл 73.9 хувьтай байна.

Related news