БУЛГАН: Сурагчид “Сайхан сэтгэл-Бат-орших” санд талархал илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан сумын сургуулийн сурагчид сурч боловсрох, авьяас билгээ нээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн “Сайхан сэтгэл-Бат-Орших” санд талархал илэрхийлсэн байна. “Сайхан сэтгэл-Бат-Орших” сан сумын сургуулийн бөхийн секцийн сурагчдад жүдо бөхийн өмсгөл, мэдээлэл зүйн кабинетэд компьютер зэргийг хандивлажээ.
Тус
сангийн тэргүүн нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Орших бөгөөд аймгийн ИТХ-д
гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Өмнө
нь сумын Эрүүл мэндийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд 250,0 гаруй
сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байсан юм.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days