Өчигдөр 111 хүнээс коронавирус илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 111 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 41 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.
Шинээр илэрсэн тохиолдлын 50 нь нийслэлд, 61 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 989 320-д хүрэв. Уг өвчний улмаас нэг хүн нас барснаар "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 133 хүн эндээд байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days