БУЛГАН: Волейболын тэмцээнд 400 гаруй тамирчин өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төрийн албан хаагчийн сарын аяны хүрээнд зохион байгуулсан волейболын тэмцээн өнөөдөр боллоо. Аймгийн хэмжээний төрийн байгууллагын 42 багийн 400 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Эрэгтэйчүүдээс аймгийн Онцгой байдлын газрын баг түрүүлж, Биеийн тамир, спортын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамтарсан баг дэд байр, “Булганхангай” МСҮТ-ийн баг гутгаар байр эзэллээ. Эмэгтэйчүүдээс Сэлэнгэ сумын баг тэргүүн, “Булганхангай” МСҮТ-ийн баг дэд, Хялганат тосгоны баг гутгаар байрт шалгарлаа.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days