ОРХОН: Сурагчид юкүлэлэ, гитар хөгжим сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-11 13:34:43
oyuka_hu@yahoo.com


Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Хүүхдийн хөгжил” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд 17 сургуульд 425 хөгжим олгоно. Сургууль тус бүрт юкүлэлэ, гитар хөгжим өгөх бөгөөд дуу хөгжмийн багш нарыг сургалтад хамруулж эхэлсэн байна.

“Хүүхдийн хөгжил” төсөл нь монгол хэл, уран зохиол, дуу хөгжим, зураг технологи, биеийн тамир, эрүүл мэндийн хичээлийг илүү сонирхолтойгоор заах болон хувь хүний хөгжил, төлөвшлийг нь дээшлүүлэхэд чиглэж байгаа юм. Төсөл ирэх оныг дуустал хэрэгжинэ. 

Related news