ХОВД: 15 оюутанд тэтгэлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-09 20:21:07

Ховд /МОНЦАМЭ/. “МоЭнКо оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн батламжийг өнөөдөр Ховд аймгийн 15 оюутан гардан авлаа.


Хөшөөтийн уурхай төслийн хэрэгжүүлэгч “МоЭнКо” ХХК нь 2022-2023 оны хичээлийн жилд Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө дахин сэргээжээ. 


Улмаар Ховд аймгийн харьяат бөгөөд магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн гурав, дөрөвдүгээр дамжаанд 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг тус хөтөлбөрт хамруулсан байна.


Сонгон шалгаруулалтыг Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж, 15 оюутан тус бүрд 1 сая 500 мянган төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, "МоЭнКо ХХК"-д эзэмшиж буй мэргэжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийх эрхийг мөн олголоо. 


Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт Ховд аймгийн Жаргалант, Цэцэг, Дөргөн, Зэрэг, Алтай, Чандмань, Манхан, Булган гэсэн 8 сумын харьяат Уул уурхайн ашиглалтын инженер, технологи, цахилгааны инженер, архитектур болон нийгэм, байгалийн ухааны мэргэжлээр суралцаж буй оюутнууд оролцож, шалгарчээ.

 

Related news