ӨНӨӨДӨР: “Монголын уламжлалт анагаах ухаан"-ы хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын  4-ний өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт Соёлын өвийн Үндэсний төвд Соёлын бүтээлч сарын хүрээнд “Монголын уламжлалт анагаах ухаан” эрдэм шинжилгээний хурал болж, бэсрэг үзэсгэлэнг дэлгэнэ.
10.00 цагт: Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ойн хүрээнд "Мэргэжлийн урлаг-85" эрдэм шинжилгээний бага хурал концертын "А" танхимд болно.
11:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө. 
14.00 цагт: “Ancore” төвд (ТЕДИ төвийн хажууд) “Зориг
сан”, Швейцарын Хөгжлийн агентлаг 60 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулна.
Утас:
9910-9723.
-ХХААХҮЯ-нд Мал эмнэлгийн
ерөнхий газраас “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход
тулгарч буй асуудал, гарц, шийдэл-цахимжуулалт” хэлэлцүүлэг зохион байгуулна. 
 
-Иргэн, хуулийн
этгээдийн өмчлөл дэх галт зэвсэгийн бүртгэл, тооллого явагдаж буй талаар
цагдаагийн байгууллагаас мэдээлнэ. Утас:8911-0304.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    