Урлаг спортын наадамд 2000 орчим иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:41:20

Хөвсгөл нутгийн ардын язгуур урлагийг хөгжүүлэх, хадгалах, хамгаалах, өвлүүлэн үлдээх, залуучуудын бие бялдарын хөгжлийг дэмжих, спортын олон төрлийг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих, багаар ажиллах чадварыг сайжруулах  зорилго бүхий  4 жил тутамд зохион байгуулдаг “Урлаг спортын II наадам” Мөрөн суманд амжилттай зохион байгуулагдав. 

Урлагийн 13 төрөл, спортын 8 төрөлд 24 сумын  1500 гаруй баг тамирчид, 470 гаруй ардын авъяастнууд  оролцож, авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Урлагийн наадмын ерөнхий шүүгчээр  Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, спортын наадмын ерөнхий шүүгчээр Биеийн тамир спортын газрын  ахлах дасгалжуулагч н.Батцэнгэл нар ажиллажээ.

Урлагийн   төрөлд тэргүүн  байранд Чандмань –Өндөр сум, спортын төрөлд  Мөрөн сум,  тайлан, үзэсгэлэнгийн төрөлд Тариалан сум –1-р байр 3 үйл ажиллагааны нэгдсэн дүнгээр Тариалан сум тэргүүн байранд шалгарч цом, 5 сая төгрөгийн эзэд болжээ.

Б.Гантуяа

Related news
Comments