ЗАВХАН: Гэмт хэргийн улмаас 100 гаруй хүн гэмтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-18 16:20:14

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд 10 дугаар сарын байдлаар 323 гэмт хэрэг гарч, үүний улмаас 120 хүн гэмтжээ.


Нийт гарсан гэмт хэргийн 2.2 хувь нь амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, 30.7 хувь нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. Харин 40 орчим хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 27.2 хувийг нь бусад төрлийн гэмт хэрэг тус тус эзэлж байна. Гэмт хэргийн улмаас 14 хүн нас барж, 120 хүн гэмтэж 1350 сая төгрөгийн хохирол учирчээ.

Харин 17405 зөрчил илрүүлж, 210 хүн эрүүлжигдэн, 287 хүн баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 29.4 хувиар өссөн. Өнгөрсөн оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан хүний тоо 25 хувиар тус тус өссөн байна. Гэмт хэргийн гаралт хамгийн өндөр хувьтай нь төвийн бүс болон хүн ам их, аймаг хот хоорондын улсын чанартай автозам дайран өнгөрдөг хөдөлгөөн ихтэй сумд байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. 

Related news